
БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГААР ДЭД ХУРАНДАА Т.НЯМХҮҮ ТОМИЛОГДЛОО
Батлан хамгаалах сайдын тушаалаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Т.Нямхүү томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Дэд хурандаа Т.Нямхүү нь:
1999-2000 Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ТТХТ-т механик жолооч
2004-2011 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 086 дугаар салбарт “РЛС-ын салааны захирагч”, Салбарын захирагчийн орлогч зэвсэг техникийн дарга, станцын дарга,
2011 -2012 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар салбарт салбарын захирагч,
2012-2014 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабд төлөвлөлт, сургалтын офицер,
2017-2022 онд Агаарын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтэст Байлдааны хангалтын офицер, Радиотехникийн ашиглалтын инженер
2022-2024 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Захирагчийн I дүгээр орлогч-штабын дарга
2024-2025 онд Агаарын цэргийн командлалын албанд Сургалтын офицероор тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай.