loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ДЭЛХИЙН АВАРГА ҮСЧИН АМГАЛАНБААТАРТ БАЯР ХҮРГЭЛЭЭ Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Дэлхийн аваргыг хүндэтгэн хүлээн авлаа. Булган нутгийн хүү Н.Амгаланбаатар Парис хотод зохион байгуулагдсан OMC Hairworld “World Cup-2025” тэмцээнд түрүүлж, “Дэлхий

2025-10-06

ДЭЛХИЙН АВАРГА ҮСЧИН АМГАЛАНБААТАРТ БАЯР ХҮРГЭЛЭЭ

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Дэлхийн аваргыг хүндэтгэн хүлээн авлаа. 

Булган нутгийн хүү Н.Амгаланбаатар Парис хотод зохион байгуулагдсан OMC Hairworld “World Cup-2025” тэмцээнд түрүүлж, “Дэлхийн аварга үсчин” цол хүртэж Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж Булган нутгийнхнаа баярлууллаа.

Энэ бол зөвхөн Н.Амгаланбаатарын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн төдийгүй Монголын үс урлалын салбар дэлхийн түвшинд хүрсний гэрч болж байна.

Амжилт бүтээлийн зам тань улам өөдрөг байж, олон залуучуудыг урам зориг, үлгэр дуурайлаар түүчээлж яваарай.