loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“НЭГ ЖУУЛЧИН -НЭГ ХОНЬ”  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСӨЛ  БУЛГАН АЙМГААС ЭХЭЛНЭ | HuduuMN

“НЭГ ЖУУЛЧИН -НЭГ ХОНЬ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСӨЛ БУЛГАН АЙМГААС ЭХЭЛНЭ

2023-11-20

Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн хамт ажиллаж, тус салбарын хувийн хэвшил, Төрийн албан хаагчдыг хамруулан “ Нэг жуулчин-Нэг хонь” концевсийн хэлэлцүүлэгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. БОАЖ-ны сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ: Энэ онд Монгол улсад нийт аяласан жуулчдын тоо 600 000 хол давсан тухай дурьдаад үүнтэй холбогдуулан хамгийн ихээр зорчсон Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, бодлогын хүрээнд олон улсын аялагчдын тоог нэмэгдүүлэх болсон тухайгаа танилцууллаа. Энэ зун Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүргэлт ирлээ" нэвтрүүлэг цацагдсан. Энэхүү нэвтрүүлэг БНСУ-ын иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор "Нэг жуулчин -Нэг хонь " төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр "Манай улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой БНСУ-аас санал ирсэн. Танай улс манай улсын жуулчдад эм хонь бэлэглээд долоо хоногтоо нэг удаа хонины зураг, бичлэг илгээж, харилцаа тогтоох боломжтой юу гэсэн. Мэдээж манай улсад боломж нь байгаа.Тэгэхээр бид жуулчдад хонь бэлэглээд, зун нь тэд гэр бүлээрээ буцаж ирэхэд л аялал жуулчлалын салбарт өндөр өгөөжөө өгнө. Бид БНСУ-тай хил хорио цээрийн хэлэлцээргүй учир малыг махлаад явуулах боломжгүй. Тиймээс энд бэлэглэсэн хонио өсгөж, үржүүлээд зун нь тэд ирж амрах бодлогыг хоёр улс хэлэлцэж байна. Арванхоёрдугаар сарын эхээр Монгол улсад БНСУ-ын олны танил инфлюнсерүүдийг ирнэ. Энэ дээр тодорхой компанит ажил явагдахаар төлөвлөж байгаа учраас Булган аймагтай энэхүү ажлын анхны хамтын ажиллагааг эхлүүлж байна гэлээ.