
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БУРИАД УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИД СУРАЛЦАХ ОЮУТНУУДДАА СУРЛАГЫН АМЖИЛТ ХҮСЬЕ
Булган аймгийн Засаг даргын тэтгэлгээр Баян-Агт сумын Доржсүрэнгийн Очир, Хангал сумын Засаг даргын тэтгэлгээр Хангал сумын Мөнхжаргалын Тунгалагтамир, Бүрэгхангай сумын Сүхбаатарын Шинэбаяр, Рашаант сумын Ганболдын Зоригт /хувиараа/ нар ОХУ-ын Буриад улсын Хөдөө аж ахуйн академид "Малын эмч" мэргэжлээр суралцана.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг, Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар, Мал эмнэлгийн газрын дарга Г.Одсүрэн нар суралцагч болон эцэг эхчүүдтэй уулзан, суралцагчдад амжилт хүслээ.