loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

📚ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ОРЛОО Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан тус сургалтыг Булган аймгийн Засаг

2025-06-18

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ОРЛОО

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан тус сургалтыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Наранбаяр нээж, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдаж буй нийт албан хаагчдад амжилт хүслээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг, Сургалт хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ану-Үжин, мэргэжилтэн Б.Цэдэвсүрэн нар дараах 5 сэдвийн хүрээнд сургалт орсон байна.

Мэдээллийн аюулгүй байдал

Цахим хөгжлийн багц хууль, цахим засаглал, эрх зүйн зохицуулалт

Shilen.gov.mn систем

Албан бичиг солилцооны дундын систем DOCX болон ERP систем

Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудас gov.mn сайтын ашиглалт

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам