
Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуй 1976 онд анх байгуулагдаж, 1979 оноос Тэжээлийн аж ахуйн тасгийг өргөтгөн бие даасан Баяннуур сум болсон бөгөөд Өлзийт, Шар тал Хан шахайт гэсэн 3 багтай 1900 хүн амьдардаг сум юм.
Хүн амын 471 өрхийн 1150 хүн буюу нийт 60 хувийг хөдөөгийн багийн малчид эзлэж байна.
Тус сум нь Булган аймгийн төвөөс зүүн урагш 180 км зайтай, Улаанбаатар хотоос баруун тийш 190 км зайтай хойноос урагш сунаж тогтсон байршилтай Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Булган аймгийн Дашинчилэн сумдуудтай хиллэдэг.
Нийт газар нутгийн хэмжээ 96017 га газар нутагтай . Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой юм.
Сумын мал аж ахуй болон төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийг Сумын Засаг даргын А/98 дугаар захирамжаар байгуулан Аймаг, Сумын мал аж ахуй болон төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах сумын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 03 албан даалгавар, Мөн сумын Засаг даргын А/128 дугаар захирамжаар Мал аж ахуй болон суурин газрын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн үед бэлэн байдлыг ханган ажиллах ажлын хэсэг, бүлгүүдийг байгуулан үүрэгжүүлжээ.
Тус сумын Шар тал, Хан Шахайт багуудын нутаг дэвсгэрт 440 малчин болон мал бүхий өрхийн 143420 тоо толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс адуу-8767, үхэр-11680, тэмээ-442, хонь- 74703, ямаа-47828 байна.
Масс мессэж багцаар цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 2023 онд 26 удаа давхардсан тоогоор 2222 өрхөд, 2024 онд 5 удаа давхардсан тоогоор 2223 малчид, иргэдэд тус тус хүргэж ажилласан байна. Сумын нутаг дэвсгэрт 25 удаа цас орж 8 удаа шуурснаар өмнө зүгт тал газартаа 30-40см, гуу жалгандаа хунгарын хэмжээ 90см-150см байна. Бусад нутгаар тал газартаа 25см-30см, хунгар нь 60-80см байна. Өвлийн улиралд -30 градусаас дээш хүйтэрсэн 39 хоног байсан байна.
Цас их хатуурч мөсөрснөөр мал бэлчээрлэх боломжгүй болсон. ЗГ-ын 286-р тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж үзэхэд цагаан зудтай байна.
Шуурганаар хаагдсан зам давааг гаргах малчдыг цаснаас гаргаж нүүлгэх өвс тэжээлийг хүргэх зорилгоор 2 удаагийн давтамжтайгаар Орхон аймгийн 186-р цэргийн ангийн болон Булган аймгийн ОБГ-ын ЗИЛ-131 авто машинаар нийт 5 өдөр ажиллаж нийт 450 км замыг гаргаж энэхүү зардалд сумын Засаг даргын нөөц сангаас болон ЗДТГ-ын шатахууны зардалаас 10,1 сая төгрөгийг зарцуулсан байна.
Зүй бус хорогдол:
Адуу - 506
Үхэр - 1005
Тэмээ - 0
Хонь – 14922
Ямаа - 8501
Бүгд - 24934
Сумын нийт мал сүргийн 17% нь хорогдсон байна. Нэг өрхөд дунджаар 56 мал хорогдсон байна. Хамгийн их малын зүй бус хорогдолтой өрх 70,7 % буюу 147 малтайгаас 104 мал хорогдсон мэдээтэй байна.