loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"УС ЦАГ УУР 100 ЖИЛ" | HuduuMN

"УС ЦАГ УУР 100 ЖИЛ"

2024-05-17

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн арга хэмжээ эдгээр өдрүүдэд тохиож байна. Манай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар 100 жилийн ойн баярын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оролцож баяр хүргэлээ. 🎖Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль "Алтан гадас одон"-оор ахмад ажилтан Ц.Долгор, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Ц.Пүрэвбаатар нар шагнагдсаныг аймгийн Засаг дарга гардуулан баяр хүргэлээ. Мөн тус байгууллагаас хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Засгийн газрын болон аймаг орон нутгийн шагнал хүртсэн эрхэм хүндтэй хүмүүст шагналыг гардуулан өгсөн юм.