loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХАНЖОУ-2023” АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ц.БАТТУЛГА  | HuduuMN

“ХАНЖОУ-2023” АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ц.БАТТУЛГА

2023-11-13

"Ханжоу-2023 " 19 дэхь удаагийн Азийн пара наадам өнгөрсөн сард болж, тус наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Ц.Баттулга хүрэл медаль хүртсэн билээ. Өнөөдөр тэрээр уг наадамд зорин очиж оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж, хүндэтгэл үзүүлж талархал илэрхийллээ. Нийт 50 гаруй орны тамирчдаас Ц.Баттулга онцлох амжилтын эзэн болсон юм. Түүний хувьд бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд өрсөлдсөн бөгөөд 9.74 метр түлхэж, Азийн пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болжээ.