
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Г.НАРАНТУЯАГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд Булган аймагт ажиллах Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.
“Хүний эрх ба технологи” нээлттэй өдөр нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх, хяналт шалгалт хийх, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, эрх, эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт хийж Комиссын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах цогц арга хэмжээ юм.