loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Дархан-Уул аймагт “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” амжилттай үргэлжилж байна | HuduuMN

Дархан-Уул аймагт “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” амжилттай үргэлжилж байна

Орхон суманд 11-р сарын 12-ны өдөр

 Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдах гэж байна! 

 Аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Насан туршийн суралцахуйн төв  хамтран  зохион байгуулж байна.

 Сургалтаар:

  •  Дархан-Уул аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс-Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх 
  •  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар-Иргэдийн эрх зүй н боловсролыг нэмэгдүүлэх
  •  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар- Осол гамшгын үед авах арга хэмжээний сургалт  
  •  Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг-Иргэдэд эрүүл мэндийн үзлэг зөвөлгөө өгөх 
  • Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа-Хүнс хөдөө аж ахуйн бодлого шийдвэр танилцуулах  

 “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” нь 12-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилж, 80,000 гаруй иргэн төрийн цахим үйлчилгээг шуурхай, хялбар авах мэдлэг, ур чадвар эзэмших юм!