Дархан тогооч мастеруудын холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хүрээнд “Дархан-Уул аймгийн аварга тогооч, нарийн боовч, зөөгч шалгаруулах ур чадварын уралдаан, өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Дархан-Уул аймгийн ахмад болон залуу тогооч, нарийн боовч, зөөгч нар өргөнөөр оролцож, төрөл бүрийн үндэсний хоол, нарийн боов, амттан, орчин үеийн хоолны бүтээлээр ур чадвараа сорин өрсөлдлөө.
Мөн уралдааны үеэр ахмад мастерууд өөрсдийн олон жилийн туршлага, ур чадвараа хуваалцаж, залуу үеийн төлөөлөлд зөвлөгөө өгч, шинэ санаа, инновац шингэсэн бүтээлүүдийг үнэлж дүгнэлээ.
Арга хэмжээний шүүгчээр Монгол Улсын мастер тогоочид, Дархан тогооч мастеруудын холбооны тэргүүлэгч гишүүд ажиллаж, оролцогчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг мэргэжлийн түвшинд үнэлсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд төрөл бүрийн номинациар шилдгүүдийг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан, холбооны 10 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.