loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ОЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. | HuduuMN

"ОЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"Тэрбум үндэсний хөдөлгөөн", "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд Монголын байгаль орчныг хамгаалах холбооноос "ОЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨР" арга хэмжээг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд өнөөдөр (2025.10.29) зохион байгууллаа. 

Сургалтын хүрээнд 

-Ойн мэргэжлийн нэр хүнд, байр суурь, эрэлт хэрэгцээ, давуу тал

-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай 

-Ойн мэргэжлийн бахархал, Мод хэрхэн тарих тухай

-Гайхамшигт ой сэдвийн хүрээнд МУ-ын Байгаль орчны гавъяат ажилтан Л.Доржцэдэн, МУ-ын Байгаль орчны гавъяат ажилтан, ойн инженер О.Алтанцэцэг, МБОХХ-ны ажлын албаны дарга С.Сарантуяа илтгэл, лекц тавилаа. 

Сургалтад 300 сурагч хамрагдаж, 2 сургуулийн 12-р ангийн 2 сурагч Ой зүйч, ойн инженер мэргэжлийг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Сургалтад хамрагдсан Дархан-Уул аймгийн ЕБ-ийн 15, 18, 31-р сургууль, Дархан Өргөө политехник, Уул уурхайн политехникийн сурагчид, сургалтыг хамтран зохион байгуулсан Боловсролын газартаа талархалаа илэрхийлье.