loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СҮҮЛИЙН ҮЕИЙН АВТОМАТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БҮХИЙ “ЭТОТА ЦАМХАГ” ХХК ТАВИЛГЫН ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  | HuduuMN

СҮҮЛИЙН ҮЕИЙН АВТОМАТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БҮХИЙ “ЭТОТА ЦАМХАГ” ХХК ТАВИЛГЫН ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ЖДҮХС-ийн 2025 оны зээлдэгч "ЭТОТА ЦАМХАГ" ХХК Дархан хотын 64 жилийн ойн баярын өдөр тавилгын үйлдвэрийн нээлтээ хийлээ. Дархан хот өргөжин тэлж, барилгажилт, орон сууцжуулалт нэмэгдэж буй энэ үед энэхүү төсөл нь ЖДҮХС-ийн эзэндээ хүрсэн, нүдээ олсон санхүүжилтийн жишээ болж байна. 

Уг үйлдвэр зээлийн эх үүсвэрээр орчин үеийн иж бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглон ашиглалтад орууллаа. 

Үйлдвэр ашиглалтад орсноор 15 ажлын байр шинээр бий болохоос гадна дам байдлаар олон ажлын байр бий болгох, орон нутгийн тавилга үйлдвэрлэгч жижиг үйлдвэрүүдийг чанар, стандартын шаардлага хангасан тавилгын бэлдцээр хангах, нэг дор богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх, кластерын зохион байгуулалтаар ажиллаж, цаг хугацаа, төсөв хөрөнгө, хүн хүчээ нэгтгэх боломжтой боллоо. 

2025 онд ЖДҮХС-аас Дархан-Уул аймгийн 98 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг 16,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн юм.