loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХАНГАЙН БҮСИЙН АЙМАГ, СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 ~ 2025-09-30


Энэхүү сургалт нь дайчилгааны бэлтгэлийг сайжруулж, орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилготой.

📍Орон нутагт Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэгч төрийн захиргааны албан тушаалтнуудад цэргийн бэлтгэл сургалтыг хоёр жилд нэг удаа улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд уг сургалтад Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн сумдын ЗДТГ-ын дарга, Цэргийн штабын нийт 150 гаруй хүн оролцлоо. 

Сургалтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран зохион байгууллаа.