Өнөөдөр /2026.01.08/ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Хурлын эхэнд холбогдох албан тушаалтнууд 2025–2028 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, 2026 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх мэдээллийг танилцуулж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.
Мөн Дархан сумын 1, 3, 5, 6, 7, 8, 9, 14, 15 дугаар багийн дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ойгоос бэлтгэх модны гүйцэтгэл, дээд хязгаар, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Хэлэлцсэн асуудал тус бүрээр холбогдох албан тушаалтнуудын тайлан, мэдээллийг сонсож, зөвлөлийн гишүүд санал солилцон, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, хэрэгжилтийг ханган ажиллах талаар зохих шийдвэрүүдийг гаргалаа.