loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ 110 ТУСГАЙ ДУГААР 1-110 БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ | HuduuMN

АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ 110 ТУСГАЙ ДУГААР 1-110 БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2026-01-30

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болгон, тусгай дугаар ашиглах гэрээ байгуулан бүртгэлийн гэрчилгээг олгосон.

Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. 

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдсөн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем дэх 110 тусгай дугаар гэснийг 1-110 болгож өөрчлөх, бүх шатны төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан 110 тусгай дугаарыг 1-110 болгох, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд холбогдох мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өмнө бэлтгэн түгээсэн сурталчилгааны материалыг боломжит хэлбэрээр өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.

1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай болно.