loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЦАГААН САР 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2-Р САРЫН 8-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ  | HuduuMN

“ЦАГААН САР 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2-Р САРЫН 8-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2026-01-30

“Цагаан сар 2026” үзэсгэлэн худалдаа “Монгол баяр-Монгол бэлэг” уриан дор 2-р сарын 8-аас 15-ны өдрийг дуустал аймгийн Спортын ордон /дотор/ болон Залуучууд театрын Найрамдал талбайд /гадаа/ зохион байгуулагдана. 

Үзэсгэлэн худалдаанд жижиг дунд бизнес эрхлэгч ААН, иргэд хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, айраг, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдаална. Импортоор орж ирсэн хүнсний болон бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй.

Спорт ордны дотор талбайн нэг өдрийн хураамж 2*2 харьцаатай талбай-60,000₮, 2*3 харьцаатай талбайн хураамж 90,000₮ байна. Гадаа Найрамдал талбайд түрээсийн хураамж авахгүй. 

Бүртгэлийг МҮХАҮТ-ын Дархан салбар хариуцаж байгаа бөгөөд маргааш буюу 1-р сарын 30-ны өдрөөс бүртгэл эхэлж байна. Чингис хаан банкны 2 давхарт 205 тоотод биеэр очиж бүртгүүлэн уулзах боломжтой.