Ахлах ангийн сурагчдын өөрийгөө нээж хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Call for you” менторшип хөтөлбөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр 5 дахь жилдээ 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хөтөлбөрт 145 сурагч хүсэлт ирүүлснээс 3 шатны шалгаруулалтын үр дүнд 25 сурагч шалгарч сургалтаа эхлүүлээд байна.
5 жилийн хугацаанд “Call for you” хөтөлбөрт хамрагдсан сурагчид гадаад дотоодын хөтөлбөрүүдээс нийт 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг авч, 20 гаруй сурагч IELTS-ийн шалгалтад 5.5-7.5 авсан амжилт гаргажээ.
Тус хөтөлбөрөөр дамжуулан зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж нэгнээсээ суралцаж, бие биетэйгээ найзалж нөхөрлөх боломж бүрдэж байгаад хүүхдүүд баяртай байна.
“Call for you” менторшип хөтөлбөрт хамрагдаж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье.