Дархан сумын хэмжээнд нийт 60 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж, 205 орон сууцны байрны ашиглалт, үйлчилгээ, гадна орчны арчлалтыг хариуцан ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн хариуцсан орон сууцны байрны гадна талбай, явган хүний замын цас, мөсийг цэвэрлэх ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Аймгийн Захирагчийн ажлын албанаас 2026 оны 01 дүгээр сарын 12-18-ны өдрүүдэд Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 16 дугаар багийн нийтийн эзэмшлийн явган хүний замын цас, мөсийг автотехник ашиглан цэвэрлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгүүллээ.
Цаашид иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор цас, мөс цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах юм.