loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН-УУЛ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУД  | HuduuMN

ДАРХАН-УУЛ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУД

2026-01-30

Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. 

Дархан-Уул аймгаас:

“Улсын аварга малчин”-аар:

• Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор;

“Улсын аварга фермер”-ээр:

• Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн  “Дархан халдун” ХХК, Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Баянбулагийн Гансүх;

”Улсын аварга тариаланч”-аар:

• Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан нар тодорлоо.