loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ 146 САНАЛЫН ИЛҮҮГЭЭР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА | HuduuMN

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ 146 САНАЛЫН ИЛҮҮГЭЭР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2026-06-23

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль өнөөдөр /2026.06.21/ Хонгор сум буюу 20-р тойрогт 1 мандаттай гурван хэсгийн хороонд зохион байгуулагдлаа. Сонгуульд МАН, АН-аас тус тус нэг нэр дэвшигч өрсөлдлөө. 

Хонгор сумын хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 3933 сонгогч бүртгэгдсэнээс 1947 иргэн буюу нийт сонгогчдын 49.5 хувь нь санал хураалтад оролцож сонгох эрхээ эдэллээ. 

- МАН-аас нэр дэвшигч М.Даваадалайд 1038 иргэн,

- АН-аас нэр дэвшигч Л. Гэрэлцэцэгт 892 иргэн санал өгчээ.