loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАНЫ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ “МОНГОЛ ТҮМНИЙ МЭНД” НЭВТРҮҮЛГИЙН ЗОЧИН ХОЙМРООС МЭНДЧИЛНЭ | HuduuMN

ДАРХАНЫ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ “МОНГОЛ ТҮМНИЙ МЭНД” НЭВТРҮҮЛГИЙН ЗОЧИН ХОЙМРООС МЭНДЧИЛНЭ

2026-02-05

Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Үндэсний Олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг “Монгол түмний мэнд” нэвтрүүлэгт Дархан-Уул аймгаас анх удаа 90 хувь нь шилдэг тэргүүний хүүхэд багачуудын төлөөлөл болон нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцлоо.  

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын захирамжаар жил бүрийг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. 

Нэрлэсэн жилийн хүрээнд Дарханчууд улиран өнгөрч буй модон Могой жилдээ хүүхдүүдийнхээ сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, нийгмийн бусад үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ололт амжилттай олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ.  

Баярын дугаарыг Гал Морь жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй. Аймгуудын нэвтрүүлэг өглөө 10:00 цагаас эхлэн үсгийн дарааллаар үзэгчдийн хүртээл болно.