Дархан-Уул аймгийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэх зорилгоор иргэдийн индэр нээлттэй уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн нээлттэй уулзалт аймгийн Цагдаагийн газар, дахин төлөвлөлт, Хот тохижилтын чиглэлээр зохион байгуулагдаж тус байгууллагууд үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцууллаа.
Уулзалтаар иргэдээс бичгээр 70, биеэр 60 гаруй асуулт, санал иржээ.
Тухайлбал хог тээврийн төлбөрийг гэр хороолол орон сууцад ялгамжтай байлгах, хогийн савуудад камер суулгаж хянах, хог тээвэрлэлтийн давтамжийг ихэсгэх, дахин төлөвлөлт хийгдэх байршил, хугацааг иргэдэд ил мэдээлэх, 0.7га болон 250 айлын газар олголт хэзээ хийгдэж эхлэх, зогсоолгүй газар тавьсан машиныг ачих, AI буюу ухаалаг камерыг ачаалал ихтэй уулзварууд дээр суурилуулах зэрэг асуулт саналуудад холбогдох байгууллагын удирдлагууд газар дээр нь хариулт өгч ажиллалаа.