loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОЛОН НИЙТЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА | HuduuMN

ОЛОН НИЙТЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА

2026-01-30

Төрийн аудитын байгууллагаас “Улс, орон нутгийн төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийхтэй холбогдуулан тус сэдвийн хүрээнд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал, хүсэлт, бодит мэдээллийг нээлттэй хүлээн авч байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Дархан-Уул аймагт өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 156.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 17 төсөл арга хэмжээг 73.9 тэрбум төгрөгөөр, тухайн оноос эхлэн хэрэгжих 2 төсөл арга хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан.

Харин орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шилжих 13,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 148 төсөл арга хэмжээг, тухайн оноос эхлэн хэрэгжих 23 төсөл арга хэмжээг 6,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан.

Аудитын зорилго нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, гүйцэтгэл, чанар, хэрэгжилт, үр дүнг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж боловсруулахад чиглэх юм. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний санхүүжилт, чанар, хугацаа хэтрэлт, ашиглалтад орсны дараах бодит байдалтай холбоотой санал, мэдээллээ дараах байдлаар ирүүлэх боломжтой.

darkhanuul@audit.gov.mn цахим шуудангийн хаяг

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын албан ёсны фэйсбүүк хуудас

Google Form: https://docs.google.com/.../1FAIpQLSdcIbDTZOl.../viewform...

Аудитын төлөвлөлтийн өмнөх үе шатанд иргэд, олон нийтийн оролцоог хангах нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой бөгөөд ирүүлсэн мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чандлан хадгалж, зөвхөн гүйцэтгэлийн аудитын зорилгоор ашиглах болно.

Саналаа ирүүлсэн танд баярлалаа!