Дархан сумын хэмжээнд нийт 60 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж, 205 орон сууцны байрны ашиглалт, үйлчилгээ, гадна орчны арчлалтыг хариуцан ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрсэнтэй холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн хариуцсан орон сууцны дээврийн бохирын болон агааржуулалтын хоолойг цэвэрлэх ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.
Хийгдсэн байрууд: Дархан сумын 5-р хороолол 2а, 2б, 380, 21-р хороолол 5, 5б, 7, 7в, 1-р хороолол 25, 26, 27, 28, 22, 23, 24, 4, 5, 6, 7р байр, 20-р хороолол 1-60, 2-60, 20,2, 20,4, 20,3, 20,4