Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Салбарын Улсын Ерөнхий байцаагчды хамтран баталсан “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж”-ийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтыг гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр цехүүдэд:
-Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл
-Үйлдвэрлэлийн орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн байдал
-Ажилтнуудын хувийн эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт
-Түүхий эдийн гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл
-Үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тус тус хяналт тавин ажиллаж байна.
Иргэд та бүхэн стандартын шаардлага хангасан хүнсний худалдааны газраас Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой, шошгын шаардлага хангасан, лабораторийн шинжилгээнд хамрагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авах, бүтээгдэхүүний гарал үүсэл, шошго тэмдэглэгээ, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг сайтар шалгах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчноос хүнс бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, ууц, өвчүү чануулах үед стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
ГОМДОЛ САНАЛ: Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын пэйж хуудас болон 99701797 дугаарт ирүүлнэ үү.