Зорилго: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” ҮТҮГ хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цахим орчны зүй зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны аюулгүй байдал, хувийн мэдээлэл, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой “Цахимд зөв байя” сургалтыг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан.
Тус сургалтын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цахимд зөв байя” зохиомжит гэрэл зургийн бүтээлээр дамжуулан цахим орчинд:
үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх;
хувийн мэдээлэл, хүрээлэн буй орчноо хамгаалах;
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалах;
зүй зохистой хэрэглээг хэвшүүлэх, уриалах зорилготой юм.
Уралдаанд оролцогч нь дараах шаардлагын дагуу бүтээлээ ирүүлнэ. Үүнд:
• Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын албан ёсны нийгмийн сүлжээний хаяг (фейсбүүк)-ийг тус тус дагах. (Follow хийх)
• Файл нь png, jpeg форматтай, 5 мегабайтаас багагүй байх.
• Зураг нь 1024 x 768 пиксэлээс багагүй байх.
• Гэрэл зураг засварладаг программ хангамж ашиглах боломжтой. (Жишээ нь: photoshop, гар утасны аппликейшн)
• Бүтээлийг нэр, тайлбарын хамт ирүүлэх.
• Анги хамт олон, багаар оролцох боломжтой.
• Нэг оролцогч нэг бүтээл ирүүлнэ.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид.
Xугацаа: 2024.11.04-2024.11.18
Уралдаанд ирүүлэх бүтээлийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын info@khurdan.gov.mn албаны цахим шууданд холбогдох мэдээллийн хамт илгээнэ.
Уралдааны шагнал: Уралдаанд оролцогчдоос эхний 3 байрыг шалгаруулж батламж, дурсгалын зүйл гардуулна.
ШАЛГАРУУЛАЛТ: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даваа гарагт Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийгмийн сүлжээний хаяг (фeйсбүүк)-т байршуулан, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 минутад уралдааныг албан ёсоор хааж, хамгийн их хандалт (like, share) авсан тоогоор сонгон шалгаруулна.