Монгол улс үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улс болон тунхаглан зарласны түүхт 100 жилийн ойн өдөр байлдааны гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар анги, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2024 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.
Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн, иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албанд татагдсан залуус эх орондоо үнэнчийн баталгаа болох цэргийн тангаргаа эх орон, ард түмэн, аав ээж, ахан дүүсийнхээ өмнө өргөн анхан шатны сургалт, бэлтгэлд хамрагдаж цэргийн тангаргаа өргөж эх орны хүү боллоо.
Мөн ёслолын ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Хурандаа С.Баярмагнай нар оролцож шинэ дайчдын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж оролцлоо.