loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭЭЖҮҮДЭД "АЛДАРТ ЭХ" ОДОН ГАРДУУЛЛАА  | HuduuMN

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭЭЖҮҮДЭД "АЛДАРТ ЭХ" ОДОН ГАРДУУЛЛАА

Дорноговь аймаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигийн дагуу Дорноговь аймгийн 285 эх “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдах болзол шаардлагыг хангасан байна. 

        Эдгээрийн 44 эх нь “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор, 241 эх “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсаныг өнөөдөр буюу 05 дугаар сарын 31-ний өдөр Сайншанд, Замын-Үүд сумдад гардуулж өглөө. 

        “Алдарт эх” одонг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. 

        Сайншанд