
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оюутан цэргүүдээ хүлээн авлаа.
Тус ангийнхан 6 жилийн дараа дахин оюутан цэргүүдийг ийнхүү угтан авсан бөгөөд тэд цэргийн албаны онцлог, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, цэргийн дүрэмт хувцас, бусад хангалтыг нь гардуулж өгөв.
Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотын оюутан, суралцагч нарт өнөөдрөөс эх орны хүүгийн ёсоор ажиллаж амьдрах бахархам үйл хэрэг хүлээж байгааг онцлоод албандаа сурлага, сахилгаараа манлайлахыг захилаа.
Ийнхүү "Оюутан цэрэг" сургалтын журмын дагуу дагуу бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил болон эх орноо хайрлаж хамгаалах төлөвшлийг олгох, цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх зорилго гараанаас гарлаа.
Дэслэгч Э.ТОГОСМАА