Зорилго: Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-т заасны дагуу Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн өрх, өрхийн гишүүн-иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, төсөлд хамруулах, амьдрах ухаанд сургахад чиглэгдэнэ.
Хамрах хүрээ:
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан өрх, өрхийн гишүүн-иргэн
Ахмад настан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх
Хорих ангиас суллагдсан иргэн
Өрх толгойлсон эх, эцэг
Тавигдах шаардлага:
Бүлгийн төслийг хүний нөөц, зах зээлийн болон эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөтэй боловсруулсан байна.
Төслийн талаарх мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
Төслийн товч агуулга
Төсөл хэрэгжүүлэгч иргэний нэр
Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэх хаяг байршил, иргэний албан ёсны хаяг
Нийт санхүүжилтийн хэмжээ, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээ
Үйлчилгээ, үйлдвэрлэл болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл
Материал хүлээн авах:
2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Нийгмийн халамжийн хэлтсийн 102 тоот, харьяа сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.