Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 33-н жилийн ойн хүрээнд аймгийн Төв номын сантай хамтран ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 30 гаруй сурагчид оролцож
1. Ардчилсан засаглал
2. Хүний эрх, эрх чөлөө
3. Иргэдийн өмчлөх эрх
4. Чөлөөт сонгууль
5. Шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдал сэдвүүдээс сонгон маш чухал, шинэлэг санал санаачилгыг дэвшүүлэн өрсөлдлөө.
Ийнхүү дараах сурагчид үгийн хүч, ухааны цар, уран илтгэлээрээ бусдыгаа манлайлан шагналт байруудад шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
Үүнд:
Ахлах анги 1 дүгээр байр - Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Нямжавын Сайнзаяа
2 дугаар байр- Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Атарсайханы Цэнгүүн
3 дугаар байр- Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Доржпүрэвийн Нарангуа
Тусгай байр- Сайншанд сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Цэрэнноровын Оюунхорол
Тусгай байр- Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Алтантөгсийн Төгс-Уянга
Дунд анги 1 дүгээр байр- Сайншанд сумын 3 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Батбаясгалангийн Нинжин
2 дугаар байр- Сайншанд сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн 6д ангийн сурагч Нүрзэдийн Эрдэнэцэцэг
3 дугаар байр- Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 8д ангийн сурагч Мөнгөншагайн Итгэлт.
Нийт оролцсон сурагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсье.