
Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн "ГОВИЙН УЯНГА" бүжгийн хамтлаг, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн "БОЛОР ЭГШИГЛЭН" хөгжмийн хамтлаг хамтран "УРАН БҮЖИГ, ЯРУУ ХӨГЖИМ" тоглолтыг зохион байгууллаа.
Тоглолтод нийт 150 гаруй авьяаслаг сурагчид оролцож "Говийн уянга" бүжгийн хамтлаг, "Болор эгшиглэн" хөгжмийн хамтлагийн үе үеийн төлөөллүүд оролцлоо.
Тоглолтыг аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал үзэж сонирхон, авьяаслаг багш, сурагчдад халуун баяр хүргэж, аймаг орон нутагтаа говийн бүсийн урлагийн их наадмыг зохион байгуулж, хүүхдүүдээ үргэлж дэмжин ажиллахаа илэрхийлэв.