Өнөөдөр/2025.12.10/ Хүний эрхийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хүний эрхийн төлөө хамтдаа" өглөөний уулзалтыг 7 дахь жилдээ зохион байгууллаа.
Уулзалтаар хүний эрхийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, төрийн болон ТББ, оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар ярилцлагыг өрнүүлж, цаашид анхаарах асуудал болон 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлөө.
Уулзалтад төрийн болон ТББ-ын төлөөлөл 40 гаруй хүн хамрагдлаа. Цаашид өглөөний уулзалт арга хэмжээгээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг сум бүрт зохион байгуулах санаачилгыг дэвшүүллээ.
Эрх+Үүрэг+Хариуцлага=Хүний эрх
Хүн хүндээ хүндэтгэлтэй хандъя