loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТГИЙН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР  БАЙГУУЛАГДСАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО | HuduuMN

ОРОН НУТГИЙН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-21

   /2024.10.21/ Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 97 хувийн ирцтэйгээр эхэлж, 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө. 

      Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Замын-Үүд сумын 1,2 дугаар баг буюу 5 дугаар тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Найдангийн Алдарбаярыг сонгож, аймгийн Засаг даргаар Сайншанд сумын 2 дугаар баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Очирпүрэвийн Батжаргалыг сонгон Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэв.