loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БИ ЭНД БАЙНА” АЯНД НЭГДЭЖ БАЙНА.  | HuduuMN

“БИ ЭНД БАЙНА” АЯНД НЭГДЭЖ БАЙНА.

2026-09-26 ~ 2026-10-31

“БИ ЭНД БАЙНА” АЯНД НЭГДЭЖ БАЙНА. 

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг гамшгийн аюул, осол эндэгдэл, ахуйн эрсдэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, үл хайхрах байдал, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “БИ ЭНД БАЙНА” аянд нэгдэж байна.
 Та бүхнийг энэхүү аянд нэгдэн, эрсдэлтэй нөхцөл байдал, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг холбогдох байгууллага, мэдээллийн сувгаар цаг алдалгүй хүргэж, эрсдэлийг хамтдаа бууруулж, аюулгүй орчныг бүрдүүлэхийг уриалж байна. 
 ХҮН БҮРИЙГ АНЗААРЧ, ХҮН БҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМТДАА ХАМГААЛЪЯ.