Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулагдана.
Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан орон нутгийн иргэд, малчид, залуучууд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн санал, санаачилга, сайн туршлагыг сонсож, үндэсний түвшинд хэлэлцүүлэх зорилгоор Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна.
Дундговь аймаг-2026.06.22 09:00–13:00
Өмнөговь аймаг-2026.06.23 09:00–13:00
Дорноговь аймаг-2026.06.25 09:00–13:00
Говьсүмбэр аймаг-2026.06.26 09:00–13:00
Уулзалтын оролцогчдын тоо хязгаартай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраас авна уу.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ