ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА
Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг ахлах түшмэлийн удирдах 1, дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 6 ажлын байранд шилжин ажиллах зарыг хүргэж байна.
Сонирхсон төрийн албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар тухайн байгууллагад хүргүүлэхийг урьж байна.
Төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалтаар нөхөх ажиллагаа хийгдэнэ.
Материал хүлээн авах:
Хугацаа: Шилжин ажиллах хүсэлтийг тухайн байгууллагын цахим хаяг /зард дурдсан/-аар 2026 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүйг доорх линкээр орж үзнэ үү.