
ГОВИЙН БҮСИЙН “ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж харилцан уялдаатай хамтран хөгжихийг чухалчилж байна.
Засгийн газрын шийдвэрээр “Говийн бүсийн анхдугаар хуралдаан”-ыг Дорноговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсний нэгээхэн хэсэг бол иргэдийн спортын наадам билээ.
Говийн бүсийн “Иргэдийн спортын их наадам”-д 4 аймгийн 600 гаруй иргэд, спортын 7 төрөлд өрсөлдөж байна.
1. Сагсан бөмбөг 3 насны ангиллаар
2. Волейбол 3насны ангиллаар
3. Ширээний теннис 3 насны ангиллаар
4. Шатар
5. Үндэсний бөх
6. Үндэсний Шагайн харваа
7. Үндэсний сурын харваа