
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймрийн аюулд нэрвэгдсэн малчдад туслах "Нэг өрх-Нэг хонь" хандивын аян 3 сарын 15-аас 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд амжилттай явагдлаа.
Хандивт 2317 малчин, 90 ААН, Төрийн болон ТББ нэгдэж, 67 сая төгрөгийн мөнгөн хандив, 2920 хонь, 586 ямаа, 3 адуу, 2 тэмээ, 1 үхэр буюу хонин толгойд шилжүүлбэл нийт 3543 хонь, хүнсний бүтээгдэхүүн, соёолжийн даршмал малын тэжээл, нэмнээ, хүүхдийн оёмол, сүлжмэл гутал, хувцас зэрэг эд зүйлс цуглараад байна.
МОНГОЛЧУУД ХАМТДАА ХҮЧТЭЙ!
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.