loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сумын ХАБЭА-н зөвлөлөөс 2025 оны 04 сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” сарын аян | HuduuMN

Сумын ХАБЭА-н зөвлөлөөс 2025 оны 04 сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” сарын аян

Дундговь аймагт
2025-04-03 ~ 2025-05-03

Сумын ХАБЭА-н зөвлөлөөс 2025 оны 04 сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” сарын аяны нээлтийг хийлээ. Уг арга хэмжээнд 50 гаруй хүн оролцсон бөгөөд дараах мэдээллүүдийг өгсөн. Үүнд:

·         Сумын ХАБЭА-н зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Нямцэрэн-Сарын аяны болон энэ жил хийх шинэлэг ажил, зөвлөлүүдийн бүрэлдэхүүн

·         Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ХАБЭА-н мэргэшсэн сургагч багш Б.Цэцэгмаа- ХАБЭА-н хууль, эрх зүйн шинэчлэлт, осол аюулаас урьдчилан сэргийлэх талаар орон нутагт авах арга хэмжээ    

·         Сумын Эрэн хайх аврах бүлгийн аврагч Б.Өлзийсайхан-Иргэдийн гар утсанд байршил тогтоох аппликейшн суулгаж, хэрэглэж сурах

·         Сургуулийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Д.Золсайхан-Цахилгааны аюулгүй байдал

·         Эрүүл мэндийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Л.Отгонцэцэг-Бага насны хүүхдийг хахсан үед авах арга хэмжээ

·         Цэцэрлэгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Э.Мөнгөнтогоо-Ахуй орчиндоо аюулгүй амьдрах

·         Соёлын төвийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Б.Батцэцэг-ХАБЭА-н зөвлөлүүдээс хийх гол ажлууд, анхан шатны тусламж үзүүлэх  г.м

 

Мэдээллээ QR код уншуулах, видео шторк ашиглах, гарын авлага \100 гаруй\, РР байдлаар гэх мэт  төрөл бүрийн хэлбэрээр хийсэн нь иргэдэд сонирхолтой, үр дүнтэй байсан.

Нээлтийн үеэр ХЭХАХ мэргэжилтэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, гарын авлага тараасан.

Нээлтийн хэмжээ нь ХАБЭА-н ажлыг эрчимжүүлэх, эрүүл, аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх, зөвлөлүүдийн үйл ажиллагааг сурталчлахад ач холбогдлоо өгсөн сайхан ажил болсон.