"ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛНО
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЦГЭЭЕ
Дундговь аймгийн Байгаль орчны газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлигийн хүрээнд "ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ийн нээлтийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10:00 цагт Чагдаржавын талбайд зохион байгуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь:
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх
Ногоон хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой үндэсний санаачилга юм.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг байгаль хамгаалах үйлсэд нэгдэж, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мод тарихаар ирэхдээ хувийн бэлтгэлээ хангаж, хүрз, бээлий, болон бороотой байх тул дулаан хувцаслаж ирнэ үү.