Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг сайжруулах зорилготой санхүүгийн дэмжлэгийн төслийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус сонгон шалгаруулалтад сумдаас нийт 22 иргэн оролцож, өөрсдийн боловсруулсан төсөл, бизнесийн санаачилгаа биечлэн танилцуулан хамгааллаа. Оролцогчид өдрийн турш төслийн зорилго, хэрэгжүүлэх арга зам, үр өгөөж, цаашдын тогтвортой байдлаа тайлбарлан хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд комиссын гишүүдээс өгсөн асуултад хариулж, санал зөвлөмж авсан юм.
Төслийн хэлэлцүүлэг нь оролцогчдын идэвх санаачилга, хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхээс гадна харилцан туршлага солилцох, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид шалгарсан төслүүдэд санхүүгийн дэмжлэг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.