
AI Academy Asia-с санаачлан M bank болон "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан" дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй National AI campaign -ны хүрээнд 450 хиймэл оюуны багш 6 сарын хугацаанд бэлтгэх бөгөөд хөтөлбөрт оролцогчид сурсан зүйлээ өөрийн оршин суугаа хот дүүрэг аймаг сумын иргэд сурагчдадаа заах юм. Дундговь аймгаас энэхүү сургалтад сум тус бүрээс 1 багш аймгийн төвөөс 5 багш нийт 20 багшийг хамруулахаар ярилцаад байна.
Уг хөтөлбөр нь хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгож, дижитал ялгааг багасгах, ЕБС-ийн сурагчид, залуучууд болон орон нутгийн удирдлагуудад хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, ур чадварыг олгох замаар дижитал шилжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зорилготой юм.
Тавигдах шаардлага :
-Монгол улсын Улаанбаатар хот 9 дүүрэг 21 аймаг 330 сумын ЕБС-н багш байх
-Мэдээлэл технологийн (IT) мэдлэг чадвартай байх.
-Математик логик сэтгэлгээ сайтай байх.
-Багаар ажиллах болон Онлайн хичээлд идэвхтэй оролцох чадвартай байх .
-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх .
-6 сарын хугацаанд тасралтгүй хөтөлбөрт идэвхтэй оролцох боломжтой байх.
-Сурсан мэдсэн зүйлээ цаашид сурагчдадаа заах хүсэл эрмэлзэлтэй байх.
Та тус хөтөлбөрт хамрагдсанаар AI салбарт ажилладаг мэргэжлийн багш нараас суралцан ур чадвараа хөгжүүлж, өөрийн ажилладаг салбар болон байгууллагад AI нэвтрүүлж, бусдад хиймэл оюун заах чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэх юм.
Хөтөлбөрөөс хүлээх үр дүн:
-Олон улсын хиймэл оюуны багш нараас хичээл авах
-Хиймэл оюуны талаар ахисан түвшний цэгцтэй ойлголттой болох
-Сурсан мэдсэн зүйлсээ бусдад заах сургалтын материал, гарын авлагатай болох
Хөтөлбөрт бүртгүүлэх линк: https://forms.gle/GPFLPNTKiK6GckxA9
Бүртгэл явагдах хугацаа: 2025.04.19-2025.05.05
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 3 сар эрчимжүүлсэн сургалт 3 сар бататгах сургалт нийт 6 сар
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ai-academy.asia/mn вэбсайтаас авна уу .