АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗАЛИЛАНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Дундговь аймгийн цагдаагийн газар
Дундговь аймгийн Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Мандалын гэгээ хот тохижуулах газар, Банк, банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтран өнөөдөр 11:00-15:00 цагийн хооронд “Залиланд үгүй гэж хэлье” өдөрлөгийн аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний нэгдсэн өдөрлөгөөр иргэн бүрд залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх зорилгоор хамтрагч байгууллагууд автомашинтайгаар аймаг, сумын төвийн хорооллоор чанга яригчаар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Мөн Мандал худалдааны төв талбайд оролцогч байгууллагууд иргэдэд цахим аюулгүй байдал, санхүүгийн боловсрол, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл хүргэв.