loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТГИЙН СУРГУУЛИУДЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

ОРОН НУТГИЙН СУРГУУЛИУДЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА

2026-06-24

ОРОН НУТГИЙН СУРГУУЛИУДЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Алслагдсан орон нутгийн цахим тоног төхөөрөмжийг сайжруулах боловсролын салбарын төслийн хүрээнд  ажлын хэсэг Сайнцагаан, Гурвансайхан, Хулд, Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллалаа.

Ажлын үеэр сургуулиудын интернэт сүлжээний орчин, дотоод сүлжээний бэлэн байдал, цахим ангийн тоног төхөөрөмж суурилуулах нөхцөл боломж, мэдээллийн технологийн дэд бүтэц болон шаардлагатай тоног төхөөрөмжийн хэрэгцээний талаар судалгаа хийж, холбогдох мэдээллийг цуглуулав.

Мөн сургуулийн удирдлага, мэдээллийн технологийн ажилтнуудтай уулзаж, цахим сургалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон ажиллалаа.

Энэхүү судалгааны үр дүн нь сургуулиудын цахим сургалтын орчныг сайжруулах, ухаалаг ангийн тоног төхөөрөмжийг үр дүнтэй нэвтрүүлэх, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм