
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Аймгийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар хурал танхим болон цахим хэлбэрээр 100 хувийн ирцтэй хуралдав.
Хуралдаанаар Улаанбаатар хотод тавдугаар сарын 26-аас зургаадугаар сарын 5-ны өдрийн өдрүүдэд болох Монголын хүүхдийн спортын VIII наадамд аймгаа төлөөлөн оролцох 134 тамирчныг зохион байгуулалтаар ханган оролцох ажлын хэсгийг байгуулж, тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг шийдвэрлэлээ.
Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, тухайн өдөр зохион байгуулах үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөр, шаардагдах зардлыг тус тус хэлэлцэн баталсан юм.