loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"АЮУЛГҮЙ ТЭЭВЭР-ГЭРЭЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

"АЮУЛГҮЙ ТЭЭВЭР-ГЭРЭЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2026-09-17

"АЮУЛГҮЙ ТЭЭВЭР-ГЭРЭЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Автотээврийн төв

Аймгийн Автотээврийн төвийн байцаагч, техникийн үзлэгийн инженер, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран "Аюулгүй тээвэр-Гэрэл", "Аюулгүй зорьч-Хариуцлагатай тээвэрлэе" арга хэмжээг зохион байгуулж байна. 

Арга хэмжээний хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна талын гэрэл гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлгийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр жолооч, тээвэрлэгч нарт анхааруулга, зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулан ажиллаж байгаа юм.