
АРД ИРГЭД, АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД!!!
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд "Дундговь-Ус" ОНӨААТҮГазар нь өөрийн эзэмшлийн төв болон салбар бохир усны гадна худаг болон шугамын угаалга цэвэрлэгээ, лайдах ажлыг хийж байна.
Ихэвчлэн иргэдийн хаясан хог, хаягдалд /үсний сэв, алчуур, гялгар уут, ариун цэврийн цаас, өөх тос гэх мэт/ бохир усны цооног бөглөрөх үүнээс улбаалан бохир халих гэх мэт хүндрэлүүд үүсдэг. Тиймээс мэргэжлийн байгууллагаас жил бүр бохир усны гадна худгийн угаалга, цэвэрлэгээ, лайдах ажлыг тогтмол хийдэг билээ.
ААНБ, оршин суугчдыг цэвэр, бохир усны шугам, 00, угаалтуурт хоолны үлдэгдэл, шөлний тос, ариун цэврийн хэрэглэл, архины шил, шуудай гэх мэт хог хаягдлыг хийхгүй байх, механик бөглөрөл үүсгэдэг шалтгааныг аль болох гаргахгүй байх, ванны шугамд зориулалтын тор, шүүр тавьж үсний сэвийг оруулахгүй байх зэргээр бохир усны шугам сүлжээг хэвийн байлгахыг анхааруулж байна. Цаашлаад суултуур хэрэглэж байгаа бүх хүний баас, шээстэй холилдож очсон хогийг цэвэрлэх байгууламжийн ажилчид нэг бүрчлэн цэвэрлэж хамж авдаг бөгөөд тоног төхөөрөмж гацаах, эвдрэл гэмтэл гарах
нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд бохир усны шугам сүлжээндээ хог хаягдал хийхгүй байхыг “Дундговь-Ус" ОНӨААТҮГазраас уриалж байна.
Дундговь-Ус Онөаатүг