АХМАДЫН ХОРООНЫ ТАЙЛАНТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ахмадын хорооны тайлант хурал амжилттай зохион байгуулагдаж, ахмад настнуудад цаг үеийн мэдээлэл хүргэн, тэдний санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож хэлэлцлээ.
Хурлын үеэр:
Сумын Засаг даргын 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны хэрэгжилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тайланг танилцууллаа.
Сумын ИТХ болон ГХУСАЗСЗ-өөс 2026 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээллийг хүргэлээ.
Улаан загалмайн анхан шатны хорооноос үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, ахмад настнуудын санал хүсэлтийг сонсон ажиллалаа.
Хуралд Сумын ИТХ-ын дарга Ш.Сүхбаяр, Сумын Засаг дарга С.Мөнхбаатар, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Амарсайхан, Ч.Үүрцайх нар оролцож, ахмад настнуудтай санал солилцов.
Тус хуралд 60 гаруй ахмад идэвхтэй оролцож, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, нийгмийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийллээ.
Иргэдийн оролцоо, санал санаачилга нь орон нутгийн хөгжлийн үндэс билээ.